Урьдчилсан мэдээ > ХАА-н цаг уурын урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2016-12-28 02:16:58

Хэвлэх

2016-2017 ОНЫ ӨВӨЛ ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН

Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2016-2017 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.

Зуншлагын байдал 2016 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд хэвийн, 35 орчим хувьд гандуу, 5 хүрэхгүй хувьд гантай байв. Энэ зун ихэнх нутгаар зуншлага хэвийн байсан ба 7 дугаар сарын сүүлчээс эхлэн говийн нутгийн зүүн хэсэг болон зүүн зүгийн нутгаар гандуу байдалтай байна.

Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл:

60% нь  50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)

20% нь  51-100 хувь         (бэлчээр хүрэлцээтэй)

10% нь 101-300 хувь        (даац 1-3 дахин хэтэрсэн)

 5%  нь  301-500 хувь       (даац 3-5 дахин хэтэрсэн)

 5% нь  500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна. (Бэлчээрийн даацын зураг, 2016 оны 8 дугаар сарын 22). Өөрөөр хэлбэл нутгийн 80 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 20 гаруй хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн боломж муу байгаа нь өөр нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарах, зохицуулах шаардлагатайг харуулж байна.

Аймгийн дүнгээр авч үзвэл Увс, Баян-Өлгий, Ховд, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дундговийн аймгуудын зарим сумдын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна.

Даац их хэмжээгээр хэтэрсэн нутагт Баян-Өлгийн Өлгий, Ногооннуур, Толбо, Цэнгэл, Сагсай, Увсын Тэс, Наранбулаг, Тариалан, Малчин, Завхан, Ховдын Дөргөн, Мянгад, Зэрэг Ховд, Чандмань, Дарви, Манхан, Буянт, Говь-Алтайн Дарви, Баянхонгорын Жинст, Архангайн Өлзийт, Өгийнуур, Төвшрүүлэх, Хотонт, Хайрхан, Хашаат, Өвөрхангайн Сант, Баянгол, Гучин-Ус, Булганы Сайхан, Орхон, Дашинчилэн, Баяннуур, Рашаант, Гурванбулаг, Төвийн Өндөрширээт, Эрдэнэсант, Баянхангай, Хэнтийн Өмнөдэлгэр, Сүхбаатарын Уулбаян, Сүхбаатар, Мөнххаан, Говьсүмбэрийн Сүмбэр, Дундговийн Адаацаг, Дорноговийн Иххэт, Өмнөговийн Даланзадгад сумдын зарим баг орж байна.

Бэлчээрийн даац онцгой их хэтэрч гарсан дээрх сумдад мал өвөлжих, хаваржих нөхцөл хүндрэхээр байгаа тул эртнээс зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай.

Аймаг, сум, багийн нутагт хэдэн толгой мал отроор орж өвөлжих бололцоотой болон хэдий хэмжээний мал отроор гарах шаардлагатай, хэдэн толгой мал даацаас хэтэрч байгааг аймаг, сум, баг бүрээр хүснэгтээр гаргасан болно.

 

 

Цаг уур, орчны шинжилгээний газар

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

 

 

2016-8-22

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2019 2019-10-04 3794
2019 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2019-08-22 2498
2019 оны төмсний ургацын урьдчилсан мэдээ 2019-07-03 2398
2019 оны улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2019-07-03 2241
2019 оны бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2019-07-02 1864
Улаанбуудайд аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ /2019/ 2019-07-01 928
2019 оны эм хонины амьдын жингийн өсөлтийн төлөв 2019-05-31 1462
2019 оны хаврын тариалалтын үеийн хөрсний чийгийн урьдчилсан мэдээ 2019-05-01 1322
2019 оны хаврын хөрсний угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2019-04-02 1483
2019 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2019-03-26 1237
2018-2019 оны эм хонины амьдын жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын урьдчилсан үнэлгээ 2018-12-10 2960
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2018 2018-09-24 2803
2018 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2018-08-28 3032
2018 оны төмсний ургацын урьдчилсан мэдээ 2018-07-05 3213
2018 оны улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2018-07-04 2589
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2018 2018-06-25 1869
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ. 2018-06-22 1648
2017 оны тариалалтын үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2017-05-03 3679
Эм хонины жингийн өсөлтийн төлөв 2017 2017-05-24 3222
Эм хонины жингийн өсөлтийн төлөв (2018) 2018-06-08 1526
2018 оны Хаврын угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2018-03-30 3287
2018 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2018-03-26 1961
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын урьдчилсан үнэлгээ (2017-2018) 2017-11-29 5025
Хөрс хөлдөх прогноз 2017-09-22 4195
Мал төллөх үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2017-03-03 6149
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ. 2017-07-01 3581
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2017-06-30 2997
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ. 2017-06-23 2474
2017 оны тариалалтын үеийн хөрсний гүний ашигтай чийгийн прогноз 2017-05-02 2281
2017 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2017-03-22 3243
Зудын эрсдэлийн тухай тойм мэдээ (2017 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар) 2017-01-26 3479
Зудын эрсдэлийн шинэчилсэн мэдээ, XI/20-ны байдлаар 2016-11-23 4129
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2015-07-01 5458
Эм хонины жингийн өсөлтийн төлөв. 2016-06-13 4463
2016-2017 ОНЫ ӨВӨЛ ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2016-08-22 4272
Эм хонины жингийн өсөлтийн төлөв 2015-06-16 3873
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-06-23 3189
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын үнэлгээ 2016-11-29 2999
2015 оны тариалалтын үеийн хөрсний гүний ашигтай чийгийн прогноз 2015-05-12 4678
2015 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-05-11 4566
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2016-07-03 2844
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2014-11-28 2522
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2016-09-26 2526
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2016-07-08 3464
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-09-24 4258
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2015-06-24 3592
Зудын эрсдэлийн мэдээ 2016-11-14 3442
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2016-07-03 2585
Улаанбаатар - 2019/11/21

8 цаг

-13 8
O
CF
Утаа
2 м/с

ӨНӨӨДӨР - 2019/11/21

-2 28
O
CF
Үүлшинэ

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store